Сэтгэл түгшилт юунаас болж үүсдэг вэ

dollarphotoclub_65409969-700x466

Сэтгэл түгшилт гэж юу вэ? 

Сэтгэл түгшилт гэдэг нь сэтгэл зүйн сөрөг нөлөөнд өгч буй бие махбодь сэтгэл зүйн хэвийн хариу урвал юм.

Жишээ нь:Зуд, гал түймэр, үер газар хөдлөлт гэх мэт  байгалийн болон бусад гамшигт өртсөний дараа мөн гэр бүлийн хооронд болж байгаа  томоохон асуудал  таныг  сэтгэл түгшилтэнд оруулдаг.

Сэтгэл түгшилтийн үед  илрэх шинж тэмдэг:

Бие махбодийн талаас:

-Толгой өвдөнө

-Толгой эргэнэ

-Зүрх өвдөнө, мөн дэлсэх

-Амьсгал давхцаж, цээж бачуурна

-Даралт ихсэнэ

-Ам хатна

-Нойр хямрана

-Гар хөл бадайрна

Сэтгэл зүйн талаас:

-Айдастай болох

– Сэтгэл зовиномтгой болох

-Анхаарал төвлөрөхгүй болох

-Мартамхай болох

-Цочромтгой болох

 Сэтгэлийн түгшүүрт өртсөн бол яаж ангижрах вэ?

Үүнд:

– Түгшүүр төрж эвгүй бодол мэдрэмж үүсэх үед айж сандралгүй удахгүй зүгээр болно гэж өөрийгөө тайвшруулан ятгах

-Ойр дотны буюу итгэлтэй хүндээ өөрийн зовлон бэрхшээлийг илэн далангуй ярь

-Ирээдүйд итгэх итгэлээ итгэлтэй байх

-Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ харилцах дотны харилцаагаа сайжруулахыг зорих

 

 

14408768_1075659032554287_872381660_n-8

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …