УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Хятад Улсыг зорьжээ. Тэрбээр энэ сарын 14-17-нд Хятадад болох Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад МАН-ыг төлөөлж оролцоно. Мөн энэ хүрээнд М.Энхболд Хятадын албаны хүмүүстэй уулзах аж. Өнгөрсөн жилийн уулзалтад АН-ыг төлөөлж УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд оролцож байжээ. Ямартай ч, эдийн засгийн хямралыг даван туулахад эрх баригч МАН-д “Стэнд бай” хөтөлбөр юм уу Хятадын 4 тэрбум ам.доллар хоёрын аль нэгийг сонгох шаардлагатай болсон бөгөөд МАН-ынхан Хятадын хөнгөлттэй зээлийг сонирхож буй юм.
Нинж