Хүүхдийн зам тээврийн ослоор нас барах шалтгаан гэрлэн дохио болов уу

Манай улсад зам тээврийн осол нэлээд өндөртэй байдаг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сэтгэл эмзэглэмээр их өртдөг. Хүүхдүүдэд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид нь хэдэнтэй хэлсэн байдаг ч авто машины өмнүүр гүйх, ухаан санаагаа алдтал тоглох, хайнга зангаасаа болон тээврийн хэрэгслийн осолд өртөж байгаа юм. Хүүхэд эндэх бүрд эцэг эх, найз нөхөд, сурган хүмүүжүүлэгчдийг нь буруутгадаг ч үнэндээ тал талдаа буруудах ёстой. Нэг үгээр манай авто машины хэрэглээ хэрээс хэтэрсэн, зам ачааллаа дийлэхээ больсон, гэрлэн дохио зөв ажиллахгүй, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар хүүхэд авах дургүй, гэх мэт тал талаас өөгөө хайх хэрэгтэй.

11

Ялангуяа хамт явж байсан хүүхдүүд нь болсон явдлын талаар ярихдаа: “Гэрлэн дохионы ногоон гэрэл асахгүй удаад байсан мөртлөө зам дээр бараг машингүй байсан. Зарим том хүмүүс гялс гараад байсан. Машин байхгүй юм чинь гарцаар гарчихвал яасын гэж хэлсэн. Тэгээд л түүнийг замруу гарангуут хажуугийн машины зогсоолоос машин гарч ирж мөргөсөн” ийм үйл явдлын ард найз нь насан туршдаа хөл дээрээ босохооргүй болсон тохиолдол байна.

Бид хэн нэгнийг буруутган алдааг хайхаасаа өмнө гэрлэн дохиогоор хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүн ч аятайхан гарчих боломжгүй байгааг санах хэрэгтэй.

Тиймээс авто зам дээрх гэрлэн дохиог сайжруулах, олон улсын стандартад хүргэх, ажлуудыг хиймээр байна. Явган хүний энгийн алхалтаар гэрлэн дохиогоо тааруулах шаардлагатай юу. Гэхдээ авто машин нь багталцаж ядаж байхад аль болох хүнээ хурдан гаргах хэрэг бас гарна. Харин үүнийг шийсэн томоохон уулзваруудын дээгүүр явах гүүрэн гарц бий. Магадгүй гүүрэн гарцанд ахмад настай болон хүүхдүүд тийм ч таатай бус. Ихэнхдээ маш өндөр эвгүй шаттай ба лифт нь ажиллахгүй байх нь элбэг.

Тиймээс гэрдэн дохиог нэг бол ойрхон ойрхон, хурдан давтамжтай асаах, эсвэл явган хүний гарцыг өөр аргаар шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Нэг гарцаас нөгөө гарцын хооронд зарим зам дээр хоёр км хүртэл байхад зарим нь маш ойрхон байж байх жишээтэй. Стандарт норм гэж зүйл манай хотод бараг л алга гэхэд нэг их хол зөрөхгүй байх.

22

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хэдэн хүүхдийн амь насаар гэрлэн дохио, авто зам зэрэг нь аюулгүйн тээврийн арга хэмжээ болох бол? Гуравхан сая хүн амтай манай оронд хүүхэд эрүүл тээж төрүүлнэ гэдэг нүдний гэм мэт болж. Нэгэнт эрүүл саруул төрсөн үрсээ хөндлөнгийн нөлөөгөөр буюу зам тээврийн ослоор хэдхэн жил наслуулмааргүй байна. Үүнийг улс нарийн стандарттай болж, эцэг эх сурган хүмүүжүүлэгчид байнга ярьж, ном зохиол дээр байнга бичиж нийтлэж баймаар байна. Япон улс зам тээврийн ослоор хүүхдийн эндэгдэлгүй болсон дэлхийн цорын ганц орон. Япон улс шиг хүүхдүүдээ хайрлан халамжилж, зөв бодлого, зөв шийдвэр, зөв үйлээр хүүхэддээ хандах шаардлагатай байна. Хэдий болтол зориод ирсэн үрсээ, засаж, янзалж, сайжруулж болох, гаргалгаатай зам тээврийн осол гэсэн механик зүйлээр  “Бурханых нь оронд” залаад байх вэ?

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …