“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт холбогдох материалыг шилжүүлжээ.
Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргалд 1-1/1059 албан тоот илгээсэн байна.
Уг албан тоотод “Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростек” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ” гэсэн байна.
Мөн уг албан бичгийн хамт холбогдох хоёр хуудас материалыг илгээжээ.