Цөмийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов

4e5efb6d8a54b534a466d79bada4264f

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат АНУ-ын АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлдэг “Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа” төслийн удирдагч Ричард Лусэиро, төслийн ажилтан Шан Лин нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Уг төсөл манай улсад 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж, хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байна. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажнуудыг нийлүүлсэн бөгөөд МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын нийт 300 орчим албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтанд хамруулаад буй.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат цөмийн болон цацрагийн хяналтын байцаагчдыг хувцас хэрэгсэл, багажаар хангах, цөмийн үүсгүүр илэрсэн тохиолдолд төв рүү тээвэрлэх аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулах талаар тодорхой хүсэлт тавьсан юм. Мөн төслийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг тухай бүрт өгч байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Хариуд нь төслийн удирдагч Ричард Лусэиро АНУ-ын Эрчим хүчний яаманд дамжуулан уламжлахаа илэрхийлээд мэдээллийг шуурхай дамжуулах санаачлага чухал ач холбогдолтойг онцлов.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …