Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.
Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь мод тарих ажлыг дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн Ерөнхий газрын нийтийн эзэмшлийн талбайд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, засаг даргын орлогч С.Баасандолгор болон бусад хэлтэс, албадын албан хаагчид оролцлоо.
Хан-Уул дүүргийн хувьд энэ жил урьдчилсан байдлаар 43 цэгт 6200 ширхэг модыг тарихаар төлөвлөж байгаа ажээ. Үүнээс гадна өнөөдөр дүүргийн бүх сургууль, цэцэрлэгүүд мод тарих өдрийн хүрээнд сургуулийн хашаандаа мод тарьж байгаа ажээ.