Нялхасаар “тоглосон” өрхийн эмнэлгүүдийг яах вэ Сайд аа

Жилдээ 8-12 удаа ханиад хүрч байгаа тохиолдол хүүхдэд их байна. Магадгүй зуны гурван сарыг хасаж тооцвол бүүр ч эмгэнэлтэй. Нэг үгээр сар бүр шинээр ханиад хүрч байгаа гэсэн үг. Ханиад амьсгалын замаар халдаж байгаа болохоор тусахгүй байх эрсдлийг буруулах нь хэцүү. Дархлаагаа дэмжиж дулаан байхаас өөрөөр нэг их бүрэн сэргийлчих боломжгүй. Хэн ч хүрч болох ханиадаар хүүхдүүд ялангуяа өвчилнө. Эмнээс эмний хооронд сургууль цэцэрлэгтээ явна. Олноороо хүүхдүүд цуглахаар ханиад даамжирч, тархаж өгнө. Ингээд эмнэлгийн хамгийн анхан шатны нэгж өрхийн эмнэлэгт очихоор буруу оношлоно, антибиотик өгнө, ханиадыг даамжруулна, дутуу эмчлэгдэхээр бичнэ. Ер нь бол очсоноос очоогүй нь дээр. Өрхийн эмнэлэгт очсон нь дорвол эмээ нар нь бараг зөв эмчилнэ.

1-1

Ингээд хүүхэд жилийн турш ханиадтай, өвчтэй явна гэсэн үг. Эмч нэртэй эмчилж чадахгүй дөнгөж төгссөн дадлагажиж амжаагүй эмч нарын “тоглоом” болно гэсэн үг.  Гэрийн асаргаанд байдаг ханиадгүй хүүхэд сар бүр хэллүүлж, Д витаминаа авахын тулд эмнэлэг орно тэгээд л дахиад ханиадны вирус авна. Жилд 30-35 төрлийн вирусаар үүсгэгдсэн ханиад дэгддэг гэж байгаа. Бараг л хүүхэд бүр тэр бүрийг тусч байна. Ингээд анхан шатандаа буруу эмчлэгдсэн хүүхэд хатгаа болтлоо хүндэрнэ. Хүндэрсэн хойноо гуравдагч шатлалын эмнэлэгт очиход хэвтэх хэмжээнд хүртлээ хүндэрсэн байна. Нэг үгээр гуравдугаар шатлалын эмнэлэг антибиотикоор ханиадын нам дарах хүртэл нянтай, мөөгөнцөртэй, вирустай болон хүндэрсэн байна гэсэн үг. Нэг үгээр анхан шатны эмнэлгийн үйлчилгээ сайн байсан бол хүүхдүүдийг хүндрүүлэхгүйгээр эмчлэх боломжтой байсан гэсэн үг.

Гэтэл эмнэлгийн бүтэц, тогтолцоо буруу учраас сайн эмч нар нь гуравдахь шатлалын эмнэлэгтээ ажиллаад дадлагажигчаар анхан шатанд үзэж байх жишээтэй. Мөн бүх сайн эмч нар хувьдаа эмнэлэг байгуулан давхар ажиллаж байгаа. Мэдээж мэдэж байгаа чадаж байгаа бол үүнийг хийх нь зөв. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд ажил хөдөлмөр хиймээр байдаг. Амьдрал ахуйгаа бодсон ч тэр. Гэтэл хүүхэд нь ханиднаас ер салахгүй. Хүүхдээ хараад гэртээ суухаар цалингүй орлогогүй, ихэнх нь зээлтэй байгаа залуус яах ёстой болж байнаа.

mt14mm4csalbrrlrcuq98cpsg

Олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсэн нэгэн иргэний сэтгэгдлийг сонирхуулая:

11

Өнөөдөр их бухимдмаар өдөр байлаа. Залуу гэр бүлүүдээ улсаас дорвитой дэмжиж чадахгүй ч анхан шатны үйлчилгээг хүртээмжтэй чанартай болгомоор байна шдээ. Хүүхдээ сугалаа, бөөн ойчор болж цэцэрлэгт оруулна.Нэг ангид 40-50 хүүхэд. Ханиад салахгүй үргэжилсэн цикл.. Ханиад хүндэрлээ улсын эмнэлэг бөөн ойчор, дээрээс нь худлаа оношлоно. Хувийн эмнэлэг нь өндөр төлбөр! Мөнгөгүй бол коридорт хэвтэнэ. Ийм нөхцөлд яаж бүтээмжтэй ажиллах вэ? Хүүхдээ хараад гэртээ байхаас өөр сонголт байна уу?

Нөхцөл байдал дээр ийм л байна. Хувийн эмнэлэгт хүүхдээ 10-хан минут үзүүлэхэд зөв оношлогдож, зөв эмчилгээ хийнэ. Нэг үгээр төлбөргүй бол буруу үйлчилгээ гэсэн шууд логик байна. Үнэндээ төрийн хамгийн анхааралдаа авахаар, ирээдүй болсон иргэдээ анханаас нь хайхрах ёстой үйлчилгээндээ л ажиллаж чадахгүй байна.  Нэг үгээр төрийн энэ төрлийн үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур олон жил болж байна. Өөрөөр төр хүүхдүүдээр “тоглож” байна гэсэн үг гэхэд нэг их буруудахгүй байх.

1448080449564ff441192b2

Системийн хэмжээнд үүнийг өөрчлөх цаг нь болсныг хатгаа өвчнөөр нас барж байгаа хүүхдийн эндэгдэл, эмийн сангуудын баяжиж байгаа байдал, талхнаас илүү зарагдах эмийн бүтээгдэхүүнүүд, гэнэтийн ослоос ч илүү өвчнөөр хорвоог орхих хүүхдүүдийн үзүүлэлт гэрчилж байна. 5-6 ам бүлтэй айл хоёр сар идэх гурилын мөнгөөр 10-хан минут эмчид үзүүлэх эцэг эхчүүд баяжсандаа тэнд очиж “хоёр шуудай гурилын” мөнгөө “тушаагаагүй”. Хүүхдээ хайрласандаа, төрийн үйлчилгээнд хохирсондоо аргаа бараад өр зээл тавиад очиж байгаа гэдгийг ойлгоосой. Эрүүл мэндийн хамгийн наад захын үйлчилгээ болох өрхийн эмнэлгүүдийг сайжруулах нэн шаардлагатай байгааг Сайд танд ийнхүү айлтгаж байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …