Оюутнууд шинэчилсэн карт авхаасаа өмнө автобусанд хуучин визагаараа үнэгүй зорчино

  ъӨмнө нь Монголыг оюутны холбоо “Голомт” банктай хамтарч ажиллан, оюутны шар виза карт хэвлүүлдэг байсан бол энэ жилээс “Төрийн банк”-тай хамтран шинэ смарт карт хэвлүүлсэн байна. Энэхүү шинэчилсэн  картан дээр  нууцлалтай наалтыг нааснаар оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрх нь үүсэх юм байна. 

Уг картан дээр наах, нийтийн тээврийн наалт ньнэг оюутанд зориулсан нэг серийн дугаартай  байх бөгөөд тус серийн дугаарт оюутны овог нэр, суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дамлан худалдах, хуурамчаар хуулбарлах гэх мэт зөрчлүүд гарахгүй гэнэ. 

 Иймд есдүгээр сарын 15-н гэхэд 113 мянган оюутан виза картаараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой болох гэнэ

Харин  шинэчилсэн  карт авах хүртлээ нийтийн тээврээр зорчихдоо урьд жил хэрэглэж байсан виза картаараа үйлчлүүлэх гэнэ.

Нэгдүгээр курсын оюутнуудын хувьд сургуульдаа орсон даруйдаа сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулаад шинэ картаа нийтийн тээврийн наалтын хамт захиалах боломжтой. Харин  өмнө жилийн  захиалгаас хоцорсон оюутнууд  нэгдүгээр курсынхний карт захиалгын дараа захиалгаа өгөх гэнэ. 

 Энэхүү шинэ виза карт нь арван сарын хугацаатай буюу есдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэй байх гэнэ.

МОХ-оос цаашдаа бид  оюутнуудыг смарт картаараа “Эрүүл мэндийн төвүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болгохоор  ажиллаж байгаа гэж мэдээллээ. 

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …