Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

01dce1887d15dd568127c21b301d21c2Уулзалтын эхэнд төслийн зохицуулагч Э.Оюун төслийн талаарх ерөнхий мэдээллийг өглөө. Тус төсөл нь манай улсад  Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой юм. Төслийн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр ЭМЯ-тай хамтран ажиллах юм.

dsc_7176

Уулзалтын үеэр Дэд  сайд Л.Бямбасүрэн ЭМЯ-ны зүгээс 2017 онд хийх ажлын хүрээг тодорхойлж, хүчирхийлэлд өртөгсдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаашид хэрхэн сайжруулах чиглэлээр санал солилцов. Мөн төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй хүчирхийллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид ямар хэлбэрээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар үнэлэлт дүгнэлт хийв.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …