Чингэлтэйн үйлдвэрлэгчид балетын бэлтгэлийн хувцас японд туршилтаар экспорлов

balit-2

Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн оёдол эрхэлдэг иргэдийг нэгтгэх, хөгжүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, борлуулалтыг нэмэгдүүлэх, кластерын системийг нэвтрүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах Хүний хөгжлийн төвийн байранд Оёдлын кластерын төв үйл ажиллагаа явуулж байна.

 2016 оны 06 дугаар сараас Чингэлтэй дүүргийн Оёдлын Кластерын төвийн оёдолчдын үйлдвэрлэсэн 50 төрлийн загвар бүхий  балетын бэлтгэлийн хувцаснуудаас  сонгогдсон 30 гаруй загварын хувцасыг  2016 оны 12 дугаар сараас үйлдвэрлэлд нэвтрүүлж “E costume”  брэнд нэртэйгээр Япон улсад экспортлохоор боллоо. Эхний ээлжинд туршилтаар  300 гаруй ширхэг балетын бэлтгэлийн хувцасыг экспортлоод байна. Дээрх бүтээгдэхүүнээс худалдан авахыг хүссэн иргэд “E costume facebook хаягаар холбогдон захиалга өгөх боломжтой юм.

balit-1

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …