Налайх дүүргийн удирдлагууд сонгогдон ажилдаа орлоо

nalaih-dargaСум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрч,  ИТХ-ын төлөөлөгчид  шинээр сонгогдсон  Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын шинэ төлөөлөгчид анхны хурлаа хийж, ИТХ-ын даргаа сонгож, Засаг дарга томилж эхлэсэн.

Тэгвэл Нийслэлийн Налайх дүүргийн хувьд  ИТХ-ын 25 төлөөлөгчийн суудлаас сонгуулийн үр дүнд МАН-аас 21, АН-аас 4 төлөөлөгч сонгогдсон. Гэвч Налайх дүүргийн АН-аас нэр дэвшсэн 4 төлөөлөгчийн нэрийг Сонгуулийн тухай хуулийн  70.5.10-д заасан үндэслэлээр  Сонгуулийн хорооноос түр түтгэлзүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшсэн дээрх 4 нэр дэвшиг иргэдийн саналын олонхийг авсан боловч Сонгуулийн хууль зөрчин мөнгө, эд зүйл тараасан байж болзошгүй гэх үндэслэлээр Сонгуулийн хорооноос тэдэнд  төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь гардуулж өгөөгүй байгаа юм. Эдгээр 4 нэр дэвшигчийн нэрийг төлөөлөгчөөр сонгогдсон гэж  батламжлах эсэх асуудлыг Сонгуулийн хороо Шүүхийн байгууллагын шийдвэрийг  үндэслэн эцэслэн шийдэх юм байна.

Налайх дүүргийн МАН-аас нэр дэвшин  ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгч 2016 оны 10 сарын 26-ны өдөр  анхны хуралдаанаа зохион байгуулж,  Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргыг томилж, түүний нэрийг  Нийслэлийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцсэн.

Налайх дүүргийн ИТХ-аас Буяндалайн Нэргүйг 100 хувийн саналаар Налайх дүүргийн ИТХ-ын даргаар сонгожээ. img_2135-600x400 Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр нэр бүхий 7 төлөөлөгчийг сонгосон бол Дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазарыг дэмжиж  түүний  нэрийг г Нийслэлийн Засаг даргад уламжлахаар болсон.

Тэгвэл өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд,  Налайх дүүргийн ИТХ-аас дүүргийн Засаг даргаар томилсон Ч.Раднаабазарыг батламжилсан байна. Үүний дагуу өчигдөр Налайх дүүргийн Засаг дарга асан Х.Болдбаатар дүүргийн  шинэ Засаг дарга Ч.Раднаабазарт  Засаг даргын тамга тэмдэгээ хүлээлгэн өгчээ. img_2138-600x490

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ажлаа аваад: “Юуны өмнө төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод  хүргэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлээд дүүргийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, Налайхын хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргахын төлөө тууштай ажиллана” гэлээ.14900450_1675835286060648_1088556449233746718_n 14947408_1675834979394012_7702562695602850519_n 14962747_1675836082727235_8537834832140312439_n

Ийнхүү Налайх дүүрэг эзэнтэй боллоо. МАН үнэмлэхүй ялалт байгуулсан энэ дүүрэг өмнөх жилүүдээс илүү хөгжлийн шинэ шатанд гарна гэдэгт Налайхчууд итгэж, хүлээх л үлдлээ.

Ц.Мөнх

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …