Жаргалант сумын Засаг даргаар сонгогдсон Ц.Ганданповрон ажлаа хүлээн авлаа

download Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 02-ны өдөр хуралдаж, Жаргалант сумын удирдлагууд сонгогдсон билээ.

Тус хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Цогтбаярын Ганданповрон Ховд хотын захирагчаар сонгогдсон байна. Тэгвэл өнөөдөр Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандоржоос ажлаа албан ёсоор хүлээн авсан байна.

Ийнхүү Жаргалант сумын Засаг даргаар сонгогдон ажиллахаар болсон Ц.Ганданповрон: Ард түмнийхээ төлөө ажиллаж, намын мөрийн хөтөлбөр, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Ховд хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, болон бусад бодлогын баримт бичигт тулгуурлан, төрийн ажлын залгамж халааг алдагдуулахгүйгээр чин шудрагаар ажиллахаа илэрхийлээ. Түүнчлэн Д.Баасандорж даргын хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй, сайн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн, Ховд хотоо хөгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, баг хамт олонтойгоо хамтран ажиллахаа онцлсон юмаа.

download-1

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …