“Медиа урлагийн хөгжил өнөө, ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал боллоо /фото/

15056358_1767716953481446_5605396278890205711_n
СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн  сургууль  20 жилийн ойдоо  зориулан “Медиа урлагийн хөгжил өнөө, ирээдүй” сэдэвт онол  практикийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд  радио, телевизийн урлагийн салбарын ахмад зүтгэлтнүүд болон радио, телевизийн урлаг болон сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Бага хурлын хүрээнд тус сургуулийн анхны захирал асан Б.Бадар-Ууган агсаны тухай сэтгүүлч Г.Золжаргалын бичсэн “Ууган түр гарсан, одоохон ороод ирнэ…” номыг танилцуулж,  салбарын хүрээнд тулгамдсан асуудлын шийдлийг илэрхийлсэн илтгэлүүдийг хэлэлцэж, Радио, телевиз, медиа урлагийн  сургуулийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. 14955813_1264972006857271_3206481052965892615_n

Хэлэлцэгдсэн илтгэлүүд дотроос Радио, телевиз, медиа урлагийн  сургуулийн  захирал  Д.Одсүрэнгийн “Телевиз, радио, медиа урлагийн салбарын мэргэжилтэн бэлтгэх дээд боловсролын тогтолцоо,  олон улсын туршлага” сэдэвт илтгэлээр тус сургуулийн өнөөгийн байдал, сургалтыын онцлог, материал техникийн баазын давуу тал, сургалтын орчин, нөхцөл нь бусад сургуулиудтай харьцуулахад харьцангуй  боломж өндөртэй байдгыг дурьдаад, тус сургууль гадаад харилцааны хувьд азийн болон европын улс орнуудийн адил төстэй сургуулиудтай хматын ажилллагаагаа өргөжүүлэн, оюутан багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг мэдээллээ.14963378_1767716843481457_1571875126023141695_nМҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Монголын анхны dolby стандартын дуу болон дүрсний дахин боловсрууллатын студи байгуулах төсөл, түүнд шаардлагатай хүний нөөц” сэдвээр хэлэлцүүлсэн илтгэл нь оролцогчдын сонирхолыг татж байлаа. Түүний илтгэлд кино урлагийг дэлхийн тавцанд хүргэхэд чухал нөлөөтэй, ач холбогдлын хувьд өндөр, кино хийсэн  зардлынхаа бараг тэн хагастай тэнцэхүйц зүйл бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон замаар /dolby/ дуу оруулах асуудал юм гэдгийг онцлоод Монгол улсад  ийм хэмжээний  мэргэжлийн өндөр түвшний техник тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон студи байгуулах, түүнд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг РТМУ-ийн сургууль дээр түшиглэн бий болгох боложтой гэдгийг дурьдлаа. 15036531_1767716853481456_2358561551885436023_nСУИС-ийн захирал Э.Сонинтогос тус арга хэмжээг  хааж хэлсэн үгэндээ: “СУИС-ийн РТМУ-ийн сургуулийн 20 жилийн ой гэдэг бол хүний настай харьцуулахад бага мэт боловч салбарын хувьд чамгүй урт хугацаа. Энэ ойн арга хэмжээний үеэр бид ахмадуудаа эргэн санах учиртай. cwzobnrweaedwdfТэдний  хичээл зүтгэлээр манай сургууль өдийг хүрч ирсэн гэдгийг бид мартах учиргүй гээд   РТМУ-ийн үе үеийн төгсөгчид энэ салбарын өнгийг тодорхойлсон сайн уран бүтээлчид болдог, тэд урлагийн бүтээл, сэтгүүлзүйгээр  дамжуулан нийгмийн өмнө тулгамдсан  асуудлуудыг зоригтой хэлж чаддаг. Сэтгүүлчид улс төрчдийн халааснаас гараагүй цагт тэд нийгмийг эрүүлжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй, тиймээс энэ чиглэлд бид сургалтаа чиглүүлэн ажиллах ёстой” гэсэн юм.

Ийнхүү СУИС-ийн РТМУ-ийн сургууль 20 жилийн ойн баярын арга хэмжээ  эрдэм судалгааны ажлаар отголж,  шилдэг оюутнууддаа шагнаснаар өндөрлөлөө.14947965_1767364626850012_2752242463171993144_n 14963288_1767364520183356_6011897801832644898_n 15032772_1767364573516684_6906783562972028565_n14956585_1264970833524055_7368944316481054474_n 15056226_1264970753524063_9118815768267668706_n

14937374_1264971970190608_4292633044087947126_n

14947393_1767716940148114_3820698570216862489_n 14991895_1767716813481460_5149011612813378537_n 15032328_1767716930148115_7605506172658633820_n 15056226_1264970753524063_9118815768267668706_nЦ.Мөнх

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …