УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хууль зөрчсөн үйлдэлтэй “эвлэрсэн үү”

1479183483_1477718218581430ca91c1aСум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болов. Улмаар ирц хүрээгүй зарим тойрогт 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт санал хураалт явуулсан юм. Нэмэлт санал хураалтын үеэр Баянзүрх дүүргийн АН-аас нэр дэвшигчид мөнгө тараасан гэх асуудал хэвлэлээр цацагдаж, үүнийг хуулийн байгууллага шалгаж байна. Улмаар шалгагдаж байгаа зургаан хүний нэрийг түр түдгэлзүүлээд байгаа юм.

Гэвч хуулийн байгууллагын шалгаж буй асуудлыг дүүргийн АН-ынхан улс төржүүлж, хууль зөрчсөн үйлдлүүдээ хаацайлахыг оролдсоор байна.

Анх Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19-ийг авсан. Гэвч АН-ын зургаан нэр дэвшигч мөнгө тараасан байж болзошгүй асуудалд ороогдож, МАН олонх болчихоод байгаа юм. Олонх хурлаа зохион байгуулж, Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгох бүрэн эрхтэй. Гэвч АН, МАН хоёул зэрэг хуралдаж, БЗД хоёр Засаг дарга, хоёр ИТХ-ын даргатай болчихоод “холион бантан хутгаж байна”. Энэ явдлыг иргэд хошигнож, нэртэйгээр нь Баян, Зүрх гэж хоёр хуваагаад АН, МАН-аараа удирдчихвал яасан юм бэ гэж ярилцах болж.

Уг нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулинд “…сонгогчдын саналыг худалдан авахыг хориглоно…” гээд тодорхой ойлгомжтойгоор бичсэн байдаг. Тиймээс хуулийн байгууллага АН-ын зургаан нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг шалгаж байна. Хэрвээ мөнгө тараасан нь тогтоогдвол шүүхээс тэдний нэрийг татах үндэслэлтэй. Асуудал ийм дээрээ тулж яригдаж байхад БЗД-ийн АН-ынхан яаран ИТХ-аа хуралдуулж, дарга нараа томилж байгаа нь хууль бус үйлдлээ хаацайлах гэсэн оролдлого гэж харагдлаа.

1479183416_nymka

Хуулийн байгууллага шалгаж байгаа л бол түүнд хүлээцтэй хандах хэрэгтэй. Дүүргийн МАН-ынхан хяналт шалгалтын хариуг хүлээж, процесс хэвийн үргэлжилж байна. Гэвч намын лидер УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж АН-ынханд найр тавьж, тэр зургаан суудлыг нь өгчих хэрэгтэй гэх зэргээр ярьж яваа нь сонирхолтой.

Уг нь Ц.Нямдоржийн хувьд шударга сайн хуульч гэдгээрээ олон нийтэд үнэлэгдсэн. Гэвч шалгагдаж байгаа асуудалд хөндлөгөөс нөлөөлөх үйлдэл гаргаж байгаа нь түүнийг шударга, сайн хуульч гэхээсээ хэн нэгэнтэй хуйвалдсан уу гэж харахад хүргэж байна. Хууль шүүхийн байгууллага бусдаас хараат бусаар ажиллаж, хянаж, шалгах үүрэгтэй. Гэтэл УИХ-ын дэд даргын энэ үйлдэл тэдэнд нөлөөлвөл яах вэ. Шударга бус сонгууль газар авч, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс төрд гарч, иргэд саналаа худалдсаар байх нь байна. Энэ ариун явдал гэж үү.

Э.Төгс

 14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …