Хувийн мэдээллээ фэйсбүүктээ байршуулахгүй байхыг зөвлөв

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ онод иргэн, аж ахуй нэгж байгууллагад 2 тэрбум 44 сая төгрөгийн хохирол учруулсан 34 гэмт хэргийг илрүүлжээ.

Үүнээс цахим орчинд  компьютер, мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгджээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчин дахь худал мэдээлэлд итгэн, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна. Иргэн фэйсбүүк, твиттер хуудсандаа өөрийн тухай мэдээллийг хэт дэлгэрэнгүй оруулахгүй байх тал дээр анхаарах, танихгүй хүмүүс рүү өөрийн хувийн мэдээлэл, фото зургаа явуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тухайн мэдээллийг ашиглан иргэдийг дарамталж, их хэмжээний мөнгө нэхэж, хохироосон асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсаар байгаа юм байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …