Саяхан нэг фэйсбүүкийн постон дээр нэг онигоо бичсэн байхыг уншаад инээж байтал доод коммэнтууд нь бүүр дутах юм алгаа.
Онигоо нь ийм юм. Замын цагдаа шогшорч байна гэнэ. “Архи үнэртүүлсэн муу новшийг гэр хорооллын утааруу оруулаад алдачлаа” гэж байна гэнээ.
Сэтгэгдэлүүд нь ийм байхын.
“Утаа чинь угаасаа хөдөөнөөс хотод орж ирж хэт төвлөрөл үүсгэсэнээс үүдсэн юм шдээ” зөв хаа газар ухаантай хүмүүс байхым даа. Эднүүсийн буянаар бид утааг хаанаас гараад байгааг мэдэхгүй хүнгүй болсон доо.
“Утаанд өнгөрсөн хугацаанд 140 тэрбумыг зарцуулсан байна. Утаа байдгаараа л байна. Муусайн дарга нар ихэнхийг нь идэж уугаал даа” судалгаатай аан. Ийм л байх хэрэгтэй. Дарга нар ч идэж ууж л байгаа. Гэхдээ бид овоо зарцуулж шүү.
“Пөөх 140 тэрбумаа. Энэ мөнгөөр хэт ухаантай юм хийлгүй зүгээр байшин бариад байсан бол утаанаас мэдэгдэхүйц алга болох байж шүү” Бас шийдэл олдог гар аан. Гэхдээ энэ хүн дээр дурдагдсан дарга нарын тухай огт ойлголтгүй гэнэн хүн байна даа.
“Яг л ийм байгаа. Хүн ч төөрхөөр байна. Хүүхдүүдийн өвчлөл хэцүүдлээ. Үр удмаараа хордож дууслаа энэ дарга нараас болж” Зөв шүү хүүхэдтэй залуус хамгийн их арьсан дээрээ мэдэрч байгаа даа
“Тэр дарга нар чинь эхнэр хүүхэд нь гадаадад, өөрснөө их тэнгэр энээ тэрээ гээд утаагүй газар амьдардаг. Хэзээ ч арилгий гэхгүй идэж уухаа л бодно” гутранги нөхөр байна гэхдээ үнэн байж мэдхийн шүү. Углуурагаар нь харжээ бас
“Масктай жагсаал хийе арай дэндлээ” зөв дөө гараа хумхиж суухаар. Комэнт бичхээс өөр шидгүй над шиг нөхөрийн дэргэд санаачлагтай нийгмийн идвэхтэй аан.
“Масктай жагсаад хэн тоодын. Төрийн ордон тойруулж дугуй шатаах хэрэгтэй.” Лайтай шууд тэмцлийн хурц хэлбэрлүү. Элдэв жагсаал хйисээр одоо жагсаал тоохоо байсан цагт нээрээ дугуй шатаавал анзаарна шүү дарга нар
“Чингэлтэй уулан дээр асар том сэнс тавий. Нэг үлээчүүл мянган гэр хороолол байгаад ч утаанаас айлтгүй” Яаая ийм том сэнс нээрээ байдын болуу. Туранхай хүмүүс энд тэндээс зуураарай гэж эхлээд сануулах хэрэгтэй байх
“Манай нөхөр хүнтэй яваад байх шиг байна. Энд олон хүн байна яахвээ зөвлөөч надад үнэхээр хүнд байна” энэ сошл алнаа. Гэхдээ ашигч хүн яахав дэээ хүн цугласан газраас зөвлөгөө авжээшд
“Тийм сэнс гэж юу байдын бээ. Богд уулыг нүхлээд түнэл гарга. Тэгвэл асуудалгүй болно”Күү ер өвөрт нь байгаа төв аймгийхан балрахын байна. Яасан цэвдэг сэтгэлтэй нөхрөв. Гэхдээ төв аймаг сая хүний дэргэд юу юм бэ. Гэсэн ч нүхлэх гэж бас бөөн мөнгө байлгүй дээ. Гэхдээ байж болох санаа шүү.
“шөнийн цагаар цахилгааныг чөлөөл. Эсүүл бүүр атомын цах станцтай болох хэрэгтэй. Хэдэн үеэрээ хордож байсанаас дээр” Шинжлэх ухаанч байшүү. Гэхдээ гэр хорооллынхон тэнэндээ гал түймэрдээд дуусдын болуу. Тэр атом бол хэцүү монголчууд тэнэг дэлбэлнэ гэж харийхан басамжилдэг гэнэ лээ.
“Сайд болон их хурлын гишүүдийг утааны бүсэд амьдардаг тийм хууль гаргы” Дээр хөндсөн асуудал нахиж явна. Яахав дээ хоцорч уншаал биз. Байж болхын шүү өөрсдөө амьдараад ирвэл юм хийх нь дамжиггүй санагдаад байна.
“Дарга нар мөн тэнд амьдрах байхдаа шөнөдөө нууцаар хотоос гарчихаад байна. орой гэрлүүгээ орход өглөө гархад цаг бүртгээд ч нэмэргүй. Их хурлын чуулганаа ядах юмгүй тасалдаг нөхөдшдээ” Ёстой тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж энэ дээ. Тэр цаг бүртгэдэг хэсэг таалагдлаа. Ядахдаа өглөө оройдоо утаа амьсгалаад л байг
“Даналт трамп сонгогдоод байхад Гүндалай сонгогдож мэдий шүү” за товариш асуудлаа ойлгоогүй эсүүл андуурч эсүүл зүгээр л хаа дуртай газраа юу дуртайгаа бичдэг байх
“хотоо нүүлгээ сайхан задгай талд барь. Анхнаасаа энд барих нь буруу 4 уулын дунд дулаан агаар гарах боломжгүй” Дээр бас л шалтгааныг бичсэн байсан. Бид шалтгааныг бол олчоод байгаан шүү. Эцэг өвгөд буруу газар яалтачгүй сонгожоо. Үр хүүхэд биднийгээ ийм лойцон гэж бодоогүй байх хөөрхий. Манай ерөнхийлөгч нэг нүүе гэж ярьжээсэн шүү. Ярьжээсэн ярьжээсэн
“Одоо өнгөрсөн эднийг харж байхаар үр хүүхдээ бодоод гадагшаа гархаа бодоцгоо” хайн гарж чадах нэгэн байна чадахгүй нэгэн байшүү дээ
“Хөдөө амьдрах хэрэгтэй шүү дээ. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах сайхан” уран зохиол шүү дээ. Энэ хөдөөний нөхөр байхаа даа.
“Бид төрийн толгойд байгаа нөхдийг шахахгүй бол одоо ингэж тааваараа байгаад юм хийхгүй. Хэвлэл мэдээлэл иргэд тэмцэж шахах хэрэгтэй” энэ харин зөв шүү. Ер нь бүгдийг нь базаад хэлчлээ.
“Утааг арилгахад жаахан дэг журам, чангахан гар л хэрэгтэй. Улс төрчид сонгогчоосоо айж явсаар бид үхэж бн. Улс төрийн онооны төлөөх геноцит” айхтар нөхөр байна. Үнэн шүү нээрээ мань мэтийн сэтгээгүйг сэтгээд хийх хэрэгтэй бас арай л болчижээ
“Бүгдийх нь зөвөө. Ер нь асуудлыг тал талаас нь харах хэрэгтэй. Ямар нэг хийх цаг бол болсон. Хаа хаанаа асуудал бол байна” За энэ ухаантай ч юм шиг худлаа бүлтэрсэн яахаа ч хэлэхгүй бөөрөнхий гар бол би. Олон лаяк дардаг болхоор энд тэнд ингэж бичээд сурчиж.