Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг өргөн барив

2016 оны 12 сарын 14-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэл нар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүйд

  1. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
  2. Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Налайх дүүргийн 2017 оны төсвийн төсөл,
  3. Налайх дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөг тус тус өргөн барилаа.

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР:

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ НАЛАЙХ

1.1 Үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр,

1.2 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр,

1.3 Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр,

1.4 Аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх чиглэлээр,

1.5 Төр хувийн хэвшлэлийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр,

1.6 Дүүргийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр,

ХОЁР. ИРЭЭДҮЙН ЖИШИГ ХОТ НАЛАЙХ

2.1 Эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр,

2.2 Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцааг хөгжүүлэх чиглэлээр,

2.3 Тохилог, орлогод нийцсэн орон сууцыг бий болгох чиглэлээр,

2.4 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр,

ГУРАВ. ЭРҮҮЛ ОРЧИНТОЙ НАЛАЙХ

3.1 Хүрээлэн буй орчинг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр,

3.2 Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр,

3.3 Хот, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр,

ДӨРӨВ. НИЙГМИЙН ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ НАЛАЙХ

4.1 Боловсрол:

-Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр,

-Багшийн мэргэжлийг дээшлүүлж, сургалтын орчинг сайжруулах чиглэлээр,

4.2 Эрүүл мэнд. Иргэн бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэнэ.

4.3 Соёл, урлаг

4.4 Нийтийн биеийн тамир, спорт

4.5 Хүүхэд, гэр бүлийн хөгжил

4.6 Залуучуудын хөгжил

4.7 Хөдөлмөр эрхлэлт

4.8 Нийгмийн хамгаалал, халамж

ТАВ. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ, ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ НАЛАЙХ

5.1 Оновчтой бүтэц, зохион байгуулалт, хариуцлагатай албан хаагч, хүртээмжтэй үйлчилгээ,

5.2 Нээлттэй засаглал, ил тод байдал, эрх зүйн зохицуулалт,

5.3 Тогтвортой бодлого, хамтын ажиллагаа

гэсэн 5 бүлэг, 24 зүйлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан байна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

v Төсвийн орлого,

v Төсвийн зарлага,

v Орон нутгийн төсвийн байгууллага,

v Орон нутгийн хөгжлийн сан,

v Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллага,

v Бусад байгууллага гэсэн бүтэцтэй төсвийн санал болосвруулжээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дүүргийн 2017 оны төсвийн суурь орлого, зарлагыг дараах байдлaар хянаж, улсад төвлөрүүлэх орлого, тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтыг баталсан. Үүнд:

  1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 2016 оны батлагдсан түвшингээс 1,204.0 сая төгрөгөөр бууруулж,
  2. Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих дүүргийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, спорт, соёл урлагийн үйл ажиллагааны санхүүжилтыг 2016 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 276.8 сая төгрөгөөр бууруулж тус тус баталсан байна.

nalaikh.ub.khural.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …