Шинэ жилийн баяртай холбогдуулан дээрмийн гэмт хэргийн гаралт ихэсч тул иргэд олон нийтийг орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт этгээдүүдийн золиос болж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дуудлага сүүлийн өдрүүдэд Цагдаагийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.
Тухайлбал, энэ сарын 18-нд Чингэлтэй дүүрэг дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн дээрэмдэж, бэлэн мөнгө, гар утас зэргийг нь авчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.