М.Эрдэнэжаргал: ibirj систем бол интернэт худалдааны систем биш 

Арилжааны ирээдүй ibirj систем нь бүтээгдэхүүн, үйлчилгээг  тааламжит амьд үнээр хэрэглэгчдэд шууд хүрэх шинэ соёл юм.

“Дижитал Вишн” ХХК-ийн Ерөнхий захирал М.Эрдэнэжаргалтай ярилцлаа.

-Худалдааны шинэ суваг нээгдлээ гэж сонсогдох боллоо. Ярилцлагаа үүгээр эхлэх үү?  

-За, одоогоос 5 жилийн өмнө биржийн системийг боловсруулах санаа төрсөн. Тэр үед бид таван ресторанд нэгэн зэрэг пивоны бирж зохион байгуулж туршиж байсан. Мэдээж тэр үед хэрэгжүүлсэн систем одоогийн систем хоёр ялгаатай боловч гол агуулгаа алдаагүй. Өнөөдөр бизнесийн салбарын хөгжилд зайлшгүй технологи, инноваци нэвтэрснээр урагшлуулах юм. Үүний нэг жишээ нь худалдаа, үйлчилгээг хурдан болгох, эргэлтийг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх шинэ систем бол яахын аргагүй ibirj систем юм. Ibirj систем нь хэрэглэгч, худалдан авагчдад амьд үнээр бүтээгдэхүүн үйлчилгээг шууд хүргэнэ.  

-Амьд үнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Худалдагч, худалдан авагч хоёрын хооронд амьдрал дээр яг ямар харилцаа үүсдэг вэ гэхээр худалдагч бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй, худалдан авагч бүтээгдэхүүнийг хямдхан авах хүсэлтэй байдаг. Тэгвэл тэд үнэ ярилцаж таарна. Нэг нь хямдруулж, нөгөө нь хямдарсан үнээр авах амьд харилцаа үүсдэг. Бид яг энэ харилцааг л ibirj систем дээр хийгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдагч, худалдан авагч хоёр үнэ хямдруулж байгаа, хямдарсан үнээр бараа худалдан авах хүслийг холбосон харилцаа гэсэн үг юм. Ibirj системд орсон бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буурна. Энэ өсч, буурч буй үйлдлийг “амьд үнэ” гэж нэрлээд байгаа юм. Худалдан авагч системд байгаа барааны үнэ өсч, буурах агшинд сонирхож өөрт таалагдсан үнэ болмогц захиалга хийхэд болох юм.

-Барааны үнэ өсч буурна гэхээр хямдарсан бараа биш гэсэн үг үү?

-Тиймээ, яг хямдарсан бараа биш юм. Юу гэсэн үг вэ гэвэл, худалдагч худалдан авагчын сэтгэлд таарах олон янзын үнэ санал болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бараа худалдан авагч бүрийн сэтгэл зүйд нөлөөлж чадах олон үнийг санал болгож байна. Мэдээж худалдан авагч бүр адилхан сэтгэхүйтэй биш биз дээ. Биржийн системийн гол онцлог болоод ялгарал нь энэ юм. Ерөнхийдөө худалдаа, үйлчилгээний салбарт нэгэн шинэ соёл, худалдааны шинэ хэлбэр, борлуулалт сурталчилгааны шинэ суваг болж байгаа юм. Энэ шинэ систем нь зах зээл хүндэрсэн яг энэ үед улам их хэрэгцээтэй систем болно гэж харж байна.

-Яг ямар бараа, бүтээгдэхүүн үйлчилгээнд илүү тохиромжтой вэ?

-Бидний хувьд хэрэглэгчдэд илүү хүрч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээг онцолж байгаа. Үүнд:

  1. Шинээр зах зээлд нэвтрүүлэх гэж байгаа бараа үйлчилгээ,
  2. Борлуулалт удаан бүтээгдэхүүн, үйлчилгээ,
  3. Хямдрал зарласан агуулах чөлөөлөх бараа үйлчилгээ,
  4. Захиалгын шинэ суваг үүсгэх,
  5. Үйлчилгээний байгууллагуудын хувьд идэвхгүй цагийн борлуулалтыг өсгөх гэх мэт юм.

Энэ системийн хэрэглээ болоод үйлчилгээ нь маш өргөн цар хүрээнд ашиглах, хэрэглэх боломжтой. Мөн маркетингийн мэргэжилтэнгүүдийн хувьд ч бас зайлшгүй анхаарч анзаарах шинэ суваг мөн гэж бодож байна.

-Амьд үнээс өөр  шинэ давуу тал байгаа юу?

-Өмнө нь хэлсэн онцлогууд бол давуу тал юм. Өрсөлдөгчөөсөө нэг алхамын өмнө алхах бас нэгэн боломж ч гэж харж болно. Бид олон байгууллагуудтай холбогдож системийн танилцуулгыг хийж үзсэн. Ихэнх байгууллага нь интернэт худалдаа, интернэт бизнесийн тухай ярьж байна. Онлайн дэлгүүр нээн ажиллуулж байгаагаа ч дурдаж байсан. Манай ibirj систем бол интернэт худалдааны систем биш гэдгийг онцолж хэлмээр байна. Хүмүүс адилхан мэт хараад байна. Энэ бол өөр цоо шинэ систем юм. Юугаараа ялгарч байгааг нь тайлбарлaя.

  1. Интернэт худалдааны сайт руу ороход нэг хэвийн байдаг бол манай систем таныг нэвтэрч орох болгонд бараа, үйлчилгээ өөрчлөгдөж байна.
  2. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэг л үнэтэй байдаг бол манай систем 1 минут бүр 30 секунд тутамд өөрчлөгдөнө.
  3. Та интернэт худалдааны сайт руу ороод бараагаа хайдаг бол ibirj системд бүх биржүүд нэгэн зэрэг харагдаж байдаг.
  4. Интернэт худалдааны сайтаас бараа, бүтээгдэхүүнийг олж сонгоход хугацаа шаардах бол та манай системээс маш богино хугацаанд тааламжит үнэтэй бүтээгдэхүүнээ шууд сонгох боломжтой.
  5. Бас нэг нь интернэт худалдааны сайт тантай тохиролцдоггүй. Өөрөөр хэлбэл, танд өөр үнэ санал болгодоггүй. Харин манай систем маш олон үнэ санал болгоно. Таныг худалдан авах сэтгэл ханамжийг хангах хүртэл тааламжит үнэ санал болгох боломжтой.

Өөр нэг онцлох зүйл бол ibirj систем зөвхөн борлуулалт, захиалгын систем бус сурталчилгааны шинэ боломжуудыг агуулсан байгаа. Өнөөдөр сошиал медиа орчинд бараа, бүтээгдэхүүний сурталчилгааг маш ихээр хийж байгаа. Тэгвэл систем мөн адил тухайн ажиллаж байгаа биржээ хэрэглэгчид шууд сошиал орчинд түгээх, шэйрлэх, жиргээ хийх, мэйлээр найз нөхөддөө болон бусдад хүргэх боломжтой.

Бараа, бүтээгдэхүүнээс гадна үйлчилгээний байгууллага яаж оролцох боломжтой вэ?

-Тухайн үйлчилгээний байгууллагын хувьд үнийн хөнгөлөлтийг үзүүлэх, идэвхигүй цагийн үйлчилгээг идэвхжүүлэх, үйлчилгээний нийт үнийн дүнд үзүүлж болох хөнгөлөлтийн хувийг биржээр оруулах боломжтой. Мөн үйлчилгээгээ багцын үнэлгээнд шилжүүлэн борлуулалтын захиалгыг ч авах боломжтой юм.

-Одоо хичнээн байгууллага, хувь хүнтэй хамтарч ажиллаж байгаа вэ?

-Үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа ч өдөр бүр бирж нэмэгдэн үүсч байгаа. Цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн олон байгууллагууд байна. Системийг хэрэглэхэд хялбар болгохоор бид байнга ажиллаж байгаа. Мөн удалгүй гар утсанд нэвтэрснээр бид гар утас хэрэглэгч бүх хүмүүст хүрч эхэлнэ.

Гадны улс оронд ийм үйлчилгээ байдаг уу?

-Миний хувьд энэ салбарт 20-оод жил ажилласны хувьд биржүүдийг нэг доор арилжааны хэлбэрт оруулан хөгжүүлсэн нь монголдоо төдийгүй дэлхийд анхных болов уу гэж бодож байна. Дангаараа бирж ажиллуулж зөвхөн байгууллагын хэрэглээнд хэрэглэж байсан туршлага бол байдаг.

-Та бүхний ажилд амжилт хүсье. Шинэ систем, шинэ соёлыг түгээж байгаад баяр хүргэе.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …