50 мянгатын дэвсгэрт гаргахгүй гэв

МЭДЭГДЭЛ

 

Сүүлийн үед Монголбанкийг тавинмянган төгрөгийн тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж  байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд  Монголбанк тавинмянгатын дэвсгэрт хэвлэхгүй болохыг албан ёсоор дахин мэдэгдэж байна.

Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавинмянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт гаргахыг  УИХ  хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийддэг эрх бүхий субьект мөн.

Одоогоор  Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй ба эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд  том мөнгөн дэвсгэрт хэвлэхэд анхаарах бус харин  аль болох богино хугацаанд эдийн засгаа сэргээхэд гол анхаарлаа хандуулж байгаа болно.

Иймд иргэд та бүхнийг  хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …