ОУВС-гийн шинжээчид энэ сарын 20-нд манай оронд ирнэ

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шинжээчид нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болжээ. Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ОУВС-тай хамтран ажиллах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн бөгөөд Сангийн яам, Монгол Улсын Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа юм байна.

ОУВС-ийн шинжээчид Монгол Улсад ирж нөхцөл байдалтай танилцаад явсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард гаднын улс орнууд зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг учраас ийнхүү хойшлоод байсан юм. Энэ удаад ирэх шинжээчдийн багтай Сангийн яам болон Засгийн газар ОУВС-гийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаа ярилцах аж.

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …