2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28- нд буюу маргааш Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон юм.
Энэхүү жагсаалд урлагийнхан нэгдэн орсоор байна. Харин энэ удаа Улсын Драмын Эрдмийн театрийн жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Б. Одончимэг болон бидний сайн мэдэх Аав уран сайхны киноны гол дүр, Ромео, Шинэ цагийн Д. Нацагдоржийн дүрийг гайхалтай чадварлагаар гаргаж чадсан жүжигчин Б.Шинэбаяр нар Утааны эсрэг жагсаалд нэгдлээ.
Г.Нараа