Польш Улсаас 50 сая евро зээлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.

Уг хэлэлцээрээр Польш Улсаас 50 сая еврог 28 жилийн хугацаатай зээлэхээр тохирсон байна. Зээлийн хүү жилийн 0.15 хувь байх бөгөөд уг хөрөнгийг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зарцуулахаар төлөвлөж байна хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

montsame.mn

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …