Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд, яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнгийн хэргийг хянаад яллах дүгнэлтэд тодруулах зүйл байгаа тул “…яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй…” гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсаар байгаа юм.