Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, ЭМНДЕГ-ын Тамгын газрын дарга Б.Батхуяг болон дүүрэг байгууллагын дарга удирдлагууд будаг нь үнэртсэн шинэ байрны нээлтэнд оролцлоо.
ЭМНДХ-ийн хуучин байр 1951 онд ашиглалтад орж ашиглалтын хугацаа дууссан учир Улсын төсвийн 900,0 сая төгрөгийн хөрөнгөөр тус хэлтсийн барилгын ажлыг “Саруул цамхаг” ХХК шалгаран гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.
Ийнхүү иргэддээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага шинэ 3 давхар байртай боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ “Та бүхний ажиллах орчин нөхцөл бүрэн хангагдлаа. Энэ хэрээр иргэддээ хүнд сурталгүй, чирэгдэлгүй шуурхай үйлчилж, төрийн байгууллагуудаа манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ