УИХ-ын гишүүн О.Баасанхүү ерөнхий прокурорт шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “G-Time корпорейшн” компанийг шалгуулах шаардлагыг энэ сарын 14-нд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлжээ.

Шаардлагад “Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч байна. Энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа миний сонгогдсон тойрог болох Эрдэнэт хотын амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлтээ автан бодит бус сурталчилгаанд автан хохирол авах нөхцөл бүрдсэн тухай гомдол, саналыг ирүүлсээр байгаа болно.

Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын хувьд таны зүгээс бодит нөхцөл байдлыг газар дээр нь судлах ажлын хэсгийг чиг үүргийнхээ хүрээнд байгуулж, гэмт хэргийн шинжтэй аливаа нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоож, иргэдийг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж ажиллахыг хүсье” гэсэн байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …