“Жи тайм” сүлжээнд хохирогсод ЦЕГ-т хандсаар байна

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт “Жи тайм” сүлжээнд элсээд хохирсон  иргэд хандах нь ихэсчээ. Цагдаагийн байгууллагаас “Жи тайм” сүлжээнд хохирсон иргэдийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа бөгөөд  Мөрдөн байцаах газрынхан хохирсон иргэдээс мэдүүлэг авч байгаа аж. Тиймээс тус газарт хандаж хохирлоо барагдуулах гэсэн иргэдийн хөдөлгөөн их байгаа аж. “Жи тайм” сүлжээнд 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурлаас өгсүүлээд хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулж хохирсон төрийн албан хаагч ч байгаа аж. Албаныхны хэлснээр, энэ сүлжээнд хохирсон иргэд Мөрдөн байцаах газарт очихдоо өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж өгсөн бичиг баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, мөнгө авсан урамшуулалтай холбоотой материалууд болон бусад баримтыг бүрдүүлж өгөх ёстой юм байна.
Дашрамд дурдахад, “Жи тайм” сүлжээнд элссэн иргэдийн ихэнх нь төрийн албан хаагч,  багш, эмч нар байна. Мөн одоогоор ““Жи Тайм” сүлжээнд хохирсон иргэдийн тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн гэх мэдээлэл  ч байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …