Монгол Улсын Засгийн газрын бондод “B-” зэрэглэл тогтоолоо

Олон улсын үнэлгээний “Standard&Poor’s” агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг солихоор бонд эзэмшигчдэд санал болгосон Засгийн газрын үнэт цаасанд “B-” зэрэглэл тогтоож байгаагаа илэрхийллээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд тогтсон гэсэн үг юм.

Мөн Монгол Улс ойрын хугацаанд хэд, хэдэн зээлийн эргэн төлөлт хийх шаардлагатай байгаа нь 2017-2020 онд гадаад зээллэгийн хэмжээг улам нэмэгдүүлэх магадлалтай талаар анхааруулсан. Тус байгууллагын тооцоолж байгаагаар ойрын хоёр жилд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөх боломж харагдахгүй байгаа аж.

Эх сурвалж: Bloomberg

 

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …