Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр шийднэ

УИХ-ын гишүүн асан, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг Хөгжлийн банкаар дамжуулан бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх асуудлаар цагдан хорьсон байгаа билээ. Тэднийг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас байцааж, цагдан хорих шийдвэр гарган улмаар ШШГЕГ-ын харьяа 461-р анги буюу хуучнаар “Ганц худаг”-т хорьсон юм.

Тэгвэл сар шинийг торны ард өнгөрүүлсэн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын өмгөөлөгч Баярсайхан, Баасанжаргал нар УПЕГ болон нийслэлийн прокурорт батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү  гэсэн хүсэлтийг  гаргажээ. Тиймээс нийслэлийн прокуророос Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах асуудлыг даваа гарагт буюу өнөөдөр шийдэхээр болжээ.

Нинж

Санал болгох мэдээ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, …