Хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход гэр бүлийн нөлөө чухал үүрэгтэй

Эцэг, эхчүүд хүүхэддээ тоглох, зуруулж, бичүүлж, уншуулж сургах цагмийг харамгүй зардаг мөртөө нэг өдөрт, ядаж 7 хоногт 5 минут замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар нэг удаа цаг гаргах нь маш ховор байгаа билээ.

2017 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 5 хүүхдийн амь нас хохирч, 12 хүүхэд гэмтсэн статистик мэдээ байна.

Швед улсад эцэг, эхчүүд “Хэрэв миний хүүхэд үржүүлэхийн хүрд мэдэхгүй бол энэ нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдалд тэр болгон хүргэхгүй. Харин гудамж замд аюулгүй зорчих дүрмээ мэдэхгүй бол амьд явах баталгаа бараг байхгүй гэж хэлэхэд болно” гэж үздэг ажээ.

Хүүхдийн хувьд эцэг, эхийг хийж байгаа үйлдэл ямагт зөв байдаг. Эцэг, эхчүүд бол 10 хүртэл насны хүүхдийн хувьд үлгэр дууриал нь юм.

Иймээс ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлд “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” мөн Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Хөтөлж яваа хүүхэд гараас мултарч гүйх буюу гэрэл зөрчөөд явчихдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Эцэг эхтэйгээ хамт явж байхад хийсэн үйлдэл бүхэн нь зөвшөөрөгдөх мэт, хэрэв тухайн үед юу ч тохиолдоогүй бол дахин тэр замаар явахад бүх зүйл тийм л байх юм шиг бодох төдийгүй аав, ээжүүдийн хийсэн үйлдлийг ямагт зөв гэж үзэж, хүүхэд дахин давтах нь элбэг байдаг.

Хүүхэд зам хөндлөн гарахын тулд дунджаар 10-15 секунд шаардагддаг. Тэгвэл энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар хүүхдүүдээ зааж сургацгаая.

Мөн зарим эцэг эх хүүхдийн зориулалтын суудлын талаар сонсоо ч үгүй байдаг. Гар утас гангараа бус хэрэглээ болсонтой адил хамгаалалтын суудал бага насны хүүхэдтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болох учиртай. Иймд та хүүхэддээ хайртай л бол зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэн суулгаж байгаарай.

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН БЯЦХАН ҮРСЭЭ ХАМГААЛЦГААЯ

ЗЦА

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …