Хаяг байрлуулахад дагаж мөрдөх журамтай боллоо

 Хаяг аадарс гэдэг зүйл нь тухайн Байгууллага аж ахуй нэгжийн дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг.

Харин Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг хийн байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.

 Тиймээс Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олон нийтийн эрх ашиг, хэрэгцээг үндэслэн  “Нийслэлийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг анхлан боловсруулан гаргалаа.

Журамыг баталснаар хүн амын төвлөрөл ихсэж байгаа энэ үед барилга байгууламж, гудамж талбайн хаяг байршлыг зөв зохион байгуултад оруулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …