Энэ зун Монголд Дэлхийн хэмжээнд нэр алдраа түгээсэн олон хамтлаг дуучин, жүжигчид зочлон ирсэн. Хамгийн сүүлд DJ нараас загвар DJ Candy өнгөрсөн 7-р сард ирсэн. Тэгвэл одоо хөгжмийн ертөнцийн өнгөрсөн 20 жилийн туршид оршин тогтнож чадсан, одоо ч байр сууриа алдахгүй электро хаус хөгжмийн түүхийг бичилцэж байгаа агуу продюсер, DJ нарын нэг Испанийн DJ Dr.Kucho буюу Даниэль Мансано Монголд ирэхээр болсон байна
Тэрбээр Монголын “IO records”-ын урилгаар есдүгээр сарын 13-нд Метрополис диско клубт нэгэн оройг догиож өнгөрүүлэхээр төлөвлөсөн байгаа аж. Kucho анх 1993 оноос эхэлж уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд түүний уран бүтээлүүд нь дотоод мэдрэмжийн хөг аялгууг, Африкын үндэсний бөмбөрийн дугаралт хэмжээтэй хослуулан “Sony”, “Virgin”, “Defected” гэх мэт дэлхийн хамгийн алдартай том хөгжмийн компаниудын шошгыг авч чадсан байдаг.
Ugluu.mn