Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимгээ нь 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байхад гэнэт төрөхөөр өвдөж шүүхийн Нарийн бичгийн дарга Батчулууны Солонго нь эх хүүхдэд яаралтай тусламж үзүүлж 4 дэх хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан юм. Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж эх, хүүхдийг эсэн мэнд аварсан гавьяаг нь үнэлж Б.Солонгыг ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа. Цаашид сайн үйлс бүхнийг дүүргийн Засаг даргын зүгээс дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Түлхүүр үгХан-Уул дүүрэг
Санал болгох мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …