Ирэх долоо хоногоос Налайх дүүргийн тээврийн хэрэгсэл хуучин маршрутаар явна

Налайх дүүргийн нийтийн тээврийн автобус Налайх-Дүнжингарав чиглэлд явдаг нь ард иргэдэд чирэгдэл үүсгэж, оюутан залуус, ахмад буурлууд 2-3 дамжин явдаг асуудалтай тулгарч байсан юм. Тэгвэл дүүргийн иргэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан санал хүсэлтэд тулгуурлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан Нийтийн тээврийн газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран уг асуудлыг шийдвэрлэсэн байна. Ирэх долоо хоногоос Налайх-Багшийн дээд-Налайх чиглэлээр нийтийн тээвэр явахаар тогтжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …