Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ.
Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.
Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй “Азтай бадарчин” наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно. Дашрамд дуулгахад эрхэм уншигч та энддарж шилдгийн шилдэгт нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж, саналаа өгөх боломжтой.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыгwww.TICKET.mn сайтаар захиалаарай.