Багануур дүүрэгт засаглалын хямрал нүүрлэжээ

4842389383_b6322c198eБагануур дүүргийн МАН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгууль дуусаад жил гаруй болж байхад өнөөдрийг хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэг ч удаа албан ёсоор хуралдсангүй. Засаг дарга нь хууль зөрчсөн, төсөв төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө өнөөг хүртэл батлаагүйн улмаас огцорчихсон байдалтай байна.

Түүнчлэн Монгол Улсад эдийн засгийн хямрал болж байгаа бол орон нутагт засаглалын хямрал нүүрэлчихлээ. Багануур дүүргийн ИТХ дахь МАН-ын төлөөллүүд төрийн ажлыг хамтарч хийе гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Өнөөдөр ч гэрээ хэлцэл ёсоор Засгийн эрхийг АН-д хэвээр үлдээж, Багануур дүүргийн Засаг даргад хариуцлагатай хүн томилохыг хүлээж байна. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл гээд ид ажил ихтэй байдаг энэ үед Засаг дарга ч үгүй, Иргэдийн төлөөллөгчдийн хурлаа хийж чадалгүй төрийн ажил цалгардаж байна. Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хотын захиргаа энэ асуудлыг анхааралдаа авч, яаралтай шийдэж өгөхийг хүсч буйгаа Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэллээ.

Дашрамд дуулгахад, 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа МАН-аас 13, АН-аас 12 хүн тус дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон хурлаа хийх гэтэл АН-ын төлөөллүүд ирээгүй. Ирсэн ь төлөөлөгчид нь хуралдаж Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа сонготол хууль зөрчсөн хэмээн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ийнхүү хуралдаа ирээгүй АН-ынхан шүүхэл хандсан уг хэрэг 12 удаа хойшилсон бөгөөд өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа аж.

П.Наран

 

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …