Шанхай хотод зураач Н.Алтангэрэлийн “Нүүдэлчдийн соёл” үзэсгэлэн гарна

Зураач Н.Алтангэрэлийн ”Нүүдэлчдийн соёл” үзэсгэлэн 4 дүгээр сарын 17-24-нд Шанхай хотод болно.

Нүүдэлчдийн түүх, монгол ахуй, байгаль, ан амьтны сэдэвтэй зургууд үзэсгэлэнд тавигдах бөгөөд  үзэсгэлэнгий  үеэр зураач маань үзэгчдийн өмнө шууд зурж үзүүлэх юм байна.

 Ихэнх зураачид өөрийгөө илэрхийлэх ямар нэг онцгой өнгө дүрстэй, түүнийгээ зураг бүртээ шингээхийг эрхэмлэдэг. Харин зураач Н.Алтангэрэлийн уран бүтээлүүд ямар нэг “Изм”-д баригддаггүй, сэдвийн хувьд өргөн, өнгө дүрслэл баялаг байдгаараа бусдаас ялгардаг.

ХОУР

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …