Нийслэлийн хэмжээнд есөн сургууль, зургаан цэцэрлэг, нэг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй учир хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх боломжгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн мэргэжил сургалтын 55, 92, Баянгол дүүргийн 22, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 81, Сүхбаатар дүүргийн 29, Чингэлтэй дүүргийн тав, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулиудын засварын ажил дуусаагүй байна.
Мөн Баянзүрх дүүргийн 59, 191, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 37, Хан-Уул дүүргийн ес, Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгүүдийн засварын ажил дуусаагүй байна. Эдгээр сургууль цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн бус байна.
Ugluu.mn