Хийл, төгөлдөр хуур сонирхогч хүүхдүүдийн дунд уралдаан болно

   “Эмоушн” хамтлагийн дуучин  Т.Солонго хөгжмийн  сургалтын төвөө нээгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.  Хүүхэд багачуудыг хөгжмийн боловсролтой болгоход өөрийн  хувь нэмрээ оруулахын тулд “Maestro Music School олон арга хэмжээнүүдийн зохион байгуулжээ. Нэгэн таатай мэдээ дуулгахад  “Maestro Music School Монголын Сонгодог урлагийн Боловсролыг Дэмжих Академи хамтран хөгжимд дуртай, төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж байгаа юм байна.   Уралдаан ирэх зургаадугаар сарын 10, 11 –ний өдрүүдэд болох бөгөөд шагналын сан нь 10 сая төгрөг юм байна.  Бүртгэл нь 2017 оны 04 сарын 10 ны өдрөөс эхэлжээ. Тодорхой мэдээллийг доорх линкээр орж ав.

https://www.facebook.com/Maestro-Music-School-274482192680634/?pnref=story

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …