Дэлхийн хамгийн нарийхан барилга буюу Келлет Хаус /Kellett House/ хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг бөгөөд өдөр бүр маш олон жуулчин тус барилгатай танилцдаг аж.
Уг барилга Польшийн нийслэл Варшав хотод байдаг бөгөөд хамгийн нарийн хэсэгтээ 92 см байдаг бол хамгийн өргөн хэсэгтээ 152 см байдаг аж. Тиймдээ ч “Kellett House”-ыг дэлхийн хамгийн нарийхан барилга гэх болжээ. Уг барилга 9 метр өндөртэй, гурвалжин бүтэцтэй ба 14 метр квадрат талбайтай. Түүнчлэн барилгын дотор ор, ариун цэврийн өрөө, гал тогооны булан байрладаг аж.