Налайх дүүргийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс хүүхэд бүрийг номонд дуртай болгох, номтой нөхөрлөх орчин бүрдүүлэх зорилгоор “Номын сан”-тай болох ажлыг санаачлан, хэрэгжүүлж, 2017 оны 04-р сарын 13-ны өдөр чөлөөт, уншлагын, видео гэсэн 3 танхимаас бүрдсэн “Номын сан”-гийн нээлтээ хийж, тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Дархан Геомаш” ХХК-ий удирдла болон бусад албаны хүмүүс оролцож, талархал илэрхийлэв.
Нээлтийн арга хэмжээний үеэр сургуулийн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, сурагчид өөрсдийн загвараар хийсэн хувцсаар загвар өмсөж, үзэгчдийн мэлмийг мялаасан юм.
Тус номын сан нь сургуулийн сурагч, эцэг эхчүүд, төгсөгчид, багш, ажилчдын сэтгэл шингэн бүтсэн ба видео хичээл сонсох тусгай танхимтай болсноороо онцлогтой юм. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ