АТОЗ: Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгүүлнэ

Оффшорын эсрэг хоёр дахь удаагийн тайван  жагсаал өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын тал­байд болж 30орчим  мянган хүн оролцов. Оффшорын эсрэг  нэгдсэн  хөдөлгөөн, Ард түмний Онц түр  зөвлөлийн хамтран зохионбайгуулсан жагсаал суултаар үргэлжилж, санаачилсан 26, анхны 32 гэхчлэн иргэдийн тоо нэмэгдсээр байна. Гэсэнч төр, засгийн шахалт, дээрээс үүрэг чиглэл авсан хууль хяналтынхны дарамт, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөнүйлдлүүд байгаа учраас оффшорын эсрэг тэмцэгчид НҮБ-д хандана. Асуудлыг олон улсын анхааралд хүргэнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Оффшорын эсрэг анх­ны жагсаалд /дөрөвдүгээрсарын 31-нд/ 30 гаруй мянган хүн оролцсон.Тэгвэл дараагийн  жаг­саалд оролцогчдын тооөм­нөх хэмжээнд арай хүр­сэнгүй. Гэхдээ 30мянга орчим хүн цугласан. Залуу­чууд цөөн,ихэвчлэн ах­мадууд, эмэгтэйчүүд,  тэтгэврийннасныхан ирж байсан юм. Хүмүүсийн идэвхяагаад саарав гэ­дэгт АТОЗ-ийн хийсэн судал­гаагаар жагсаалтай зэрэг­цүүлэн СТӨ-нд ур­лагийн тоглолт зохион бай­гуулж, иргэдэд үнэгүйбилет тараасан. Дүүрэг, байгууллагуудадспортын тэмцээн, ойр орчмоо цэвэр­лэхтохижуулах зэрэг ажлыг төр, засгаас  зохион бай­гуулсан. Түүнчлэн за­рим их, дээд сургуулийн төг­сөгчдийн хонхны баяр давхацсан. Мөн Офф­шорын эсрэг хуулийг ба­талж, асуудлыг шийдэжбай­гаа мэтээр олон нийтэд суртал ухуулгахийсэн. Ингэснээр жагсаал, цуг­лаан хийхшаардлагагүй бол­лоо гэж иргэдийг төө­рөл­дүүлсэн. АТОЗ болон Оффшорын эсрэг нэгдсэнхөдөлгөөнөөс гудамж, талбайд наасан зарлалыг2000 төгрөг өгч хүн хөлслөн хуулж авсан гэсэнмэдээллүүд байна. Жагсаал суултаар үргэлж­лэхүеэр хүйтэн цементэн дээр эсгий дэвсэх гэсэниргэдийг талбайгаас чирч гаргасан, эсгийг хураасан, зарим хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар саа­туулждарамталсан нь хү­ний эрхийг ноцтой зөрч­сөн үйлдлүүд гарч бай­гааг оролцогчид хэлж бай­сан юм. Энэ асууд­лаар хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын байр суурийг сонирхоход   “Мон­гол Улсын иргэн газар нутгийнхаабүрэн бүтэн байдлыг хамгаалах, аливаа гэмт үйлдэл, улс орны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа оффшор гэх мэтгэмт хэргийн эсрэг шаардлага тавихыг хорьж байгаа нь өөрөө шударга бус үйлдэл юм. Хүний эрх, эрх чөлөөгноцтой зөрчиж байна” гэв.

Оффшорын эсрэг   тэм­цэл, жагсаал, цуглаа­ны талаар хэвлэл, мэдээл­лийн байгууллагууд мэдээ­лэхгүй байгаа.Үйл явд­лыг сурвалжлахаар тун цөө­хөн шударга сэтгүүлч, хэв­лэлийн мэдээллийн бай­гуул­лага л Сүхбаатарынтал­байд ирсэн. Олонх нь оффшорыг эсэр­гүүцэгч­дийг харлуулах, ард түм­нийг төөрөлдүүлсэн мэ­дээл­лийгцацаж байгаа. Үүнийг төр, засаг захиалж, хийж  байгаа. Өөрсдийн хууль бус үйлдэл, авлига, офф­шорт мөнгөнуусан,  угаа­сан гэмт хэргийг  нуун далдлахын тулд хэв­лэл, мэдээллийн байгуул­лагуудыг хүртэл худалдаад авчих­сан, дуу хоолойг нь хаа­чихсан. Иймд олон ул­сад хандахаас аргагүй байдалд хүрч байгаагаа оффшорыгэсэргүүцэгчид хэлж байсан юм. Энэ нөхцөл байдлын улмаас “АТОЗ” ТББ-аас НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарынгазарт хандан “Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэж өгнө үү” гэсэн албан хүсэлтийгилгээсэн байна. Албан бичигт “Монгол Улсын Их хурал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үн­дэс­тэн дамнасанзохион бай­гуулалттай гэмт хэр­гийн эсрэг НҮБ-ын кон­венцийг уландаа гиш­гэж, авлигачдаа хам­гаал­санОффшорын эс­рэг гэх хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталлаа. Энэ хуу­лиар гурван сарын хуга­цаандоффшор бүс болон га­даад улсад байгаа 17 тэр­бум ам.доллар, үл хөд­лөх хөрөнгийг нуун далд­лах замаархуулийн өөр этгээдийн нэр дээр шил­жүүлэх шийдвэр гаргалаа. 17 тэрбум ам.долларын “мөнгө угаах” үйл ажил­лагаа явагдаж эхэлж байгаа тул энэ мөнгө олон улсын алан хядах үйл ажиллагаа, тер­роризм, зэвсгийн най­маа,хүний наймаа, хар там­хины наймаатай хол­богдож болзошгүй байгаад анхаарлаа хандуулж өгнө үү” гэжээ. Энэхүүал­бан  бичгийнхээ хувийг Монгол Улсад суугаа АНУ, ИБУНВУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нарт тус,тус хүргүүлсэн  байна.

Монголчууд аливаа сайн, муу үйлийг  “Даравч дал­дайж, булавч бултайна” гэж  ярилцдаг. Авлига, хээл хахууль, оффшорын  эсрэг иргэдийн тэмцэл ийнхүү төр, засгийн мэдэл, тэдний дарамтаас гарч олон улсын мэдэлд очлоо.

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …