“Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг 2 хуваана

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны  иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь “Хан-Хиллс” орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон 2 хувааж 2017 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 утсанд хүлээн авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …