О.Магнай дарга болчимгүй шийдвэр гаргасандаа уучлалт хүслээ

download ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн долоо хоногт олны гайхширлыг төрүүлсэн нэгэн шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, тэрээр таксины үнийг нэг км тутамд 1000 төгрөг байх шийдвэр гаргасан. Тэрээр яг юуны учир ямар үндэслэлээр таксины үнийг нэмэж байгаа тухайгаа огт тайлбарлалгүй “Такси км нь 700 төгрөг гэдэг ч бодит амьдрал дээр 1000 төгрөг байгаа” гэсэн юм яриад л өнгөрсөн.

Түүний эл шийдвэрийг сонссон хэн болов ч үнэнд нийцэхгүй ийм хачин шийдвэрийг хахууль авч гаргалаа хэмээн эрс эсэргүүцэж байсан юм. Тэгвэл өнөөдөр О.Магнай дарга “таксины үнийг яаравчлан шийдвэрлэж, болчимгүй алдаа гаргасандаа  ард иргэдээсээ уучлалт гуйж байгаа” тухайгаа хэвлэлийн хурал хийж зарлав.

Л.Бадрах

Ugluu logo

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …