Хятадын тэрбумтан Жек Ма ирэх арван жилүүдэд болох нийгмийн өөрчлөлт, уруудалтад бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. “Ирэх 30 жилд дэлхийн өвчин жаргалаасаа их байх болно” гэж тэр Жэн Жөүд болсон энтрепренерийн хурлын үеэр дурджээ.
Тэрбээр цааш нь “Ирэх 30 жилийн нийгмийн зөрчлүүд бүх салбаруудад томоор нөлөөлнө. Бид роботуудтай яаж харьцах аргаа үндсээр нь өөрчлөх ёстой. Тэгснээр интернет – эдийн засаг, роботоос учрах нөлөөг зөөллөхөд тустай.
Машинууд хүний хийж чадахгүйг л хийх ёстой. Ингэж байж бид машин хүмүүсийг орлохоос илүү, тэднийг хүмүүстэй ажлын хамтрагчид болгож чадна” гэв.
Алибабагийн үүсгэн байгуулагч Жек Ма анх хүмүүст интернет худалдаа уламжлалт худалдааг нураах тухай анхааруулдаг байсан тухайгаа ярьжээ. “15 жилийн өмнө би хүн бүрд интернет бүх салбарт нөлөөлөх тухай 200, 300 удаа давтаж байлаа. Гэхдээ би хэн ч биш байсан учраас хүмүүс сонсоогүй” гэв.
Жек Магийн зөвлөж буйгаар компьютерчлал, хиймэл оюун хоёр бизнест чухал бөгөөд интернет эдийн засагт нөлөөлөхөөс өөр замгүй аж.
Англи хэлний багш байсан Жек Ма 1999 онд Алибабаг үүсгэн байгуулжээ. Өнөөдөр Алибаба 246.16 тэрбум ам.долларын капиталчлалтай болоод байна.