Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 3-4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон  цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн бүсийн зүүн хэсэг болон  зүүн аймгуудын нутгаар 23-28 хэм, бусад нутгаар сэрүүсч Алтайн уулс, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор 1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 8-13 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн хур тунадас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 16-18 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …