Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтарна

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар  хамтран ажиллах санамж бичиг  байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчилах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байгаа юм.

Уг санамж бичгийг байгуулж, хоёр тал ийнхүү гарын үсэг зурснаар дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, талуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, харилцан туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …