НӨАТ-ын сугалаанд хожсон бол тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ илгээхийг анхаарууллаа

Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой.
1.500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ.
2. 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой.
Ингэхдээ иргэний цахим үнэмлэхийн хуулбар буюу эх хувиар нь сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт /ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэснээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлэн очих юм.

Татварын ерөнхий газар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …