Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчимд Цэргийн клиникийн төв эмнэлгийн зургаан давхраас 54 настай эрэгтэй хүн үсэрч амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Эх сурвалжуудын мэдээллээр 54 настай талийгаач М нь эхнэртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү амиа хорлосон бололтой. Тэрээр цэргийн төв эмнэлэгт ирэхдээ цээжин тус газраа дөрвөн удаа хутгалсан хутганы шархтай ирсэн байна. Талийгаач М түргэний тэргээр тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд эмч нар түүнийг зургаан давхарт байрлах Гэмтлийн тасагт хэвтүүлсэн байна.
Гэсэн ч үүнээс хоёр цагийн дараа буюу 16:00 цагийн орчимд М өрөөнийхөө цонхыг онгойлгон үсэрч амиа хорлосон байна. Эх сурвалжуудын үзэж буйгаар талийгаач М эхнэртээ гомдсоны улмаас өөрийгөө дөрвөн удаа хутгалсан байж болзошгүй юм байна. Хэдийгээр М цээж болон зүрхэн тус газраа дөрвөн удаа хутгалсан хутганы шархтай ирсэн ч амьд гарах боломжтой байсан гэнэ. Учир нь талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Одоогоор энэ хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
Нинж