Хонины ордны эмэгтэйчүүд эсрэг хүйсийн хүмүүсийг татах чадвар өндөр байна

ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр эмэгтэйчүүд эсрэг хүйсийн хүмүүсийг татах чадвар өндөр байна. Гэвч танд байнгын саад болдог нөхцөл байдлаас шалтгаалан хайр дурлалд амжилт олоход төвөгтэй байна. Илүү дутуу үйлдэл зүйлсээс татгалз. Энэ нь таны эрүүл мэнд, гадаад төрх, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.

ҮХЭР (4/20-5/20)

Бодол санаагаа хэрэгжүүлж шинэ танилуудтай болох өдөр. Эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж амжилтад хүрнэ. Эхэлсэн ажлаа дуусгахгүй бол үр дүнг нь чадалгүй хамаг энергиэ барах болно. Уран бүтээл, оюун ухаан, сурган хүмүүжүүлэх мэдээллийн салбартай холбоотой ажил хэргээр амжилтад хүргэнэ Түншүүддээ бүү найд. Магадгүй тэднийг сольж ч болох юм.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Санхүүгийн төвөгтэй ажил сарын дунд үеэр тогтворгүй болно. Олохоосоо илүү ялихгүй зүйлд ч болов зарах нь их байх болно. Өөрийн тооцоотой бай. Дотны найзаасаа сайхан зөвлөгөө авах болно. Саад тотгорыг хялбархан даван туул. Үй түмэн санаа онооноос өөртөө жинхэнэ хэрэгтэйг нь сонгон авч чадна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үг хэлнээс ажил хэрэгт шилжих өдөр. Ямар нэгэн ажил хэрэг эхлэхээр эртнээс шийдсэн бол өнөөдөр ямар салбарт ажиллаж эхлэхээ эцэслэн шийд. Цуллаг эрхтнүүд суларч, элэгний үрэвсэл үүсэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад гэмгүй. Гадаад хүмүүстэй харьцах, урлаг уран сайхнаар хөөцөлдөхөд тохиромжтой цаг.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр саруул ухаан, нухацтай байдал эмх цэгцээрээ бусдаас ялгарна. Сэтгэл хөдлөлийг саруул ухаан давамгайлна. Материаллаг асуудлуудаа шийд. Шинэ санаа бодлыг судлан үз. Найз нөхдийн зөвлөгөөг сонс.

ОХИН (8/23-9/22)

Өдрийн нэг дэх хагас худалдааны ажилтай охины ордныхонд таатай. Өнгөрсөн долоо хоногийнхоо төлөвлөгөөг биелүүлнэ. Шинэ ивээгч, нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг ирнэ. Арга барил, шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөө хэрэгжихгүй болж магад.Хүчээ ухаалгаар хуваарил. Хэрүүл, маргаан, бэртэлт гарч болзошгүй. Энэ өдөр ажил дээрх итгэж боломгүй зарим хүнээс болгоомжил.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Олон хүмүүс зан ааш, авьяас чадвараас нь үл хамааран хүн бүгдэд үргэлж тааламжтай, нөхөрсөг дотно харьцдаг чадварынхаа ачаар давтагдашгүй өвөрмөц хүн болж чадна. Хэрэв та бусад хүмүүстэй үүссэн гайхамшигтай холбоогоо нэмэгдүүлж, тэдэнтэй сэтгэл санаагаа хуваалцаж сурах юм бол аз жаргалтай байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мэдрэмтгий, хурц зөн билэгтэй болох өдөр. Ходоод, хоол боловсруулах систем эмзэг байна. Хэзээ ч байгаагүй сэтгэл хөөрөлтэй, мэдрэмтгий байна. Био энергийн бүх төрлийн эмчилгээ хийлгэх, спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөе.

НУМ (11/22-12/21)

Эрч хүч ихтэй байгаа тул аливаа таагүй зүйлүүдийг даван туулж чадна. Гадаад үзэмжиндээ онцгой анхаар. Гоо сайхны салон орж, мөн шинэ хувцас худалдан авах нь танд урам зориг өгч сэтгэл санааг сэргээнэ. Өнөөдөр та байгалийн шинж чанарыг өөртөө бий болгох ёстой.

МАТАР (12/22-1/19)

Таны эргэн тойрон өөрчлөлт хөдөлгөөнөөр дүүрэн байвч та ажил хэргийн хэт идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэггүй. Та өөрийн бодь сайхан сэтгэлээс таашаал авна. Найз нөхөддөө тусламжийн гараа сунга, холын хамаатнуудынхаа тухай ч бүү март.

ХУМХ (1/20-2/18)

Ажил хэрэгч хүмүүс ирээдүйд бүтээх ажил хэргийнхээ эх суурийг тавина. Тактикаа боловсруулж бүх зүйлийг нягт нямбай төлөвлөсний эцэст шинэ ажлаа эхэл. Энэ оройг гэртээ зориулсан нь дээр. Өнөөдөр тооцоолох техник, электрон болон эмнэлгийн аппараттай ажиллахад сайн цаг юм. Боломжоороо өрнүүдээ төлж мөнгө олох нөхцөлийг хай.

ЗАГАС (2/19-3/20)

Олон нийт ба нийгмийн үйл ажиллагаанд таатай өдөр. Олон хүмүүсд нийгмийн үзэгдлийг олж харах чадвар нь илэрнэ. Тэд болж буй үйл явдлыг удирдлага эсвэл нэр хүнд олж авах үүднээс нь харна. Хэрэв та үйл ажиллагаагаа тодорхой төлөвлөгөө зохиосон бол үүндээ өргөн дэмжлэг олж авч чадна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …